Элвис Прэслиг "Эрх чөлөөний одон"-гоор нэхэн шагналаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-17 12:03:10
twitter.com/Nyamkanmk
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалаа авснаасаа хойш анх удаа “Эрх чөлөөний одон”-гоо долоон хүнд өглөө. Тэдний дунд домогт Элвис Прэсли багтжээ.

Энэхүү шагнал нь АНУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс иргэдэд олгодог хамгийн том шагнал юм. Элвис Прэсли бол “АНУ-ын дүрс төрхийг илэрхийлэгч” юм гэж Цагаан ордноос тайлбар хийсэн байна.

Шагнал хүртсэн бусад зургаан хүн дунд бейсболын домог болсон тамирчин Бэйб Рут, Дээд шүүхийн шүүгч Антонин Скалиа нар багтжээ.

“АНУ бол дэлхий дээрх хамгийн чадварлаг, хүсэл эрмэлзэлтэй, авьяастай иргэдтэй байхаар заяагдсан орон. Бид үнэхээр агуу үндэстэн юм” гэж Д.Трамп шагнал гардуулах ёслолын үеэр мэдэгджээ.

Барак Обама Ерөнхийлөгч байхдаа 123 хүнийг “Эрх чөлөөний одон”-гоор шагнасан нь уг шагналыг хамгийн олонд хүнд өгсөн Ерөнхийлөгчөөр тодорсон байна.

Анх 1963 онд Ерөнхийлөгч агсан Жон Ф. Кеннеди “Эрх чөлөөний одон”-г санаачлан бий болгожээ. Уг шагнал нь АНУ-ын иргэдэд өгдөг төрийн хамгийн өндөр одон бөгөөд уламжлал ёсоор бол АНУ-ын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, дэлхийн энх тайвны төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан хүнд олгодог ажээ.
Холбоотой мэдээ