Баянзүрх дүүргийн өрхийн эмч нар ажил мэргэжлээрээ тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-17 11:46:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2018 оныг “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан.

Энэ хүрээнд нийслэлийн өрхийн эмч нарын дунд “Ажил мэргэжлийн уралдаан”ыг зохион байгуулж, дүүрэг бүрээс шалгарсан өрхийн эмч нар онолын мэдлэг болон гардан үйлдлийн ур чадвараар өрсөлдөн шилдгүүдээ тодрууллаа.

Нийслэлийн өрхийн эмч нарын “Ажил мэргэжлийн уралдаан”-д Баянзүрх дүүргийн “Баянзүрх-Нэг зүрх” баг 82.1 оноогоор тэргүүлж, Налайх, Багануур дүүргийн “Денжер” баг 71.3 оноогоор хоёрдугаар байр, Чингэлтэй дүүргийн “Шуурхай” баг 71 оноогоор гуравдугаар байрт шалгарчээ.


Холбоотой мэдээ