Загитова богино үзүүлбэрийн төрөлд дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-17 11:39:57

МОСКВА. /АиФ/.Оросын тамирчин, уран гулгалтын олимпийн аварга Алина Загитова Москва хотод болж буй Гран-при тэмцээний богино үзүүлбэрийн төрөлд 80,78 оноо авснаар нэгдүгээр байрт жагсжээ.


Харин энэ төрөлд Оросын өөр нэг тамирчин Софья Самодурова 67,40 оноогоор хоёрдугаар байрыг эзэлсэн болон гуравдугаар байрт Австрийн тамирчин Алексия Паганини жагсаж байгаа аж.


“Байр болон үнэлгээ бол миний хувьд онцгой ач холбогдолгүй. Гол нь сэтгэлээсээ гулгаж, хийж чадах хамгийн сайн зүйлээ үзүүлэх нь чухал юм” хэмээн Загитова үзүүлбэрийн дараа хэлсэн байна.


Тус тэмцээний ялагч нь өнөөдөр болох чөлөөт үзүүлбэрийн дараа тодрох юм.  

Холбоотой мэдээ