Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-17 11:22:36
БЕРЛИН. /TASS/. Германы Канцлер Ангела Меркелийн явуулж буй бодлогыг эсэргүүцэн Хемниц хотод баасан гарагт зохион байгуулсан жагсаал цуглаанд 2500 орчим хүн оролцсон тухай DPA агентлаг мэдээлжээ.

Эсэргүүцлийн ажиллагаа Меркелийн “Freie Presse” сонины уншигчидтай уулзалт зохион байгуулж байсан газраас холгүй болсон бөгөөд түүнд оролцогчид “Ард түмнээсээ урвагч”, “Тонил”, “Меркель огцрох ёстой” гэж хашгиралдаж байжээ. Жагсагчдын дунд барууны үзлийг баримтлагч популистууд байсан байна.

Эсэргүүцлийн ажиллагааны үеэр 1800 орчим цагдаа аюулгүй байдлыг хангажээ. Энэ үеэр хууль зөрчсөн 16 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ангела Меркель баасан гарагт Хемниц хотод очжээ. Германы Канцлер энэ хотод очихоо удаан хугацаагаар хойшлуулсныхаа төлөө өмнө нь шүүмжлэлд өртөж байв.
Холбоотой мэдээ