Калифорнийн агаарын чанар хамгийн бохирдолтойгоор нэрлэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-17 11:07:07

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Калифорни муж улсын хойд хэсгийн агаарын чанарыг хэмжиж үзэхэд дэлхийн хамгийн бохирдолтой хэмжээнд хүрсэн байна гэж агаарын чанар шалгагч “Purple Air” төвөөс мэдээлсэн байна.


Уг мэдэгдэлд тэмдэглэснээр, гал түймрээс үүдэлтэй Калифорнийн агаарын бохирдол нь дэлхийн хамгийн их утаатай хэмээн тооцогддог Энэтхэг болон Хятадын хотуудын агаарын бохирдлын түвшнээс өндөр байсан аж.


Калифорни муж улсад сургуулиудыг түр хааж, нислэгүүдийг хойшлуулаад байгаагийн зэрэгцээ утаанаас хамгаалах амны хаалт интернэт хайлтын жагсаалтыг тэргүүлэх болжээ.


Калифорнид дэгдсэн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо хэдийнэ 60 давсан бөгөөд тус муж улсын түүхэнд байгаагүй хамгийн аймшигтай хийгээд уршигтай гал түймэр хэмээн нэрлэгдэж байгаа юм. Үүний зэрэгцээ сураггүй болсон хүний тоо 600 хүрсэн тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Холбоотой мэдээ