Өмнөд болон Умард Солонгосын хооронд нислэг үйлдэхэд зориулсан чиглэл бий болгохыг санал болгожээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-16 17:47:26

МОСКВА. /РИА Новости/Иргэний агаарын тээврийн асуудлаархи хоёр Солонгосын яриа хэлэлцээний үеэр Умард болон Өмнөд Солонгосын хооронд нислэг үйлдэхэд зориулсан чиглэл бий болгохыг Умард Солонгосын төлөөлөгчид санал болгожээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Тээврийн яамны мэдэгдлийг иш татан “Ёнхап” агентлаг мэдээлэв.


Санал болгосын чиглэл нь Шар тэнгис болон Япон тэнгис дээгүүр өнгөрөх ёстой аж.


Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өнгөрсөн 9 дүгээр сард Пхеньянд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр батлан хамгаалах салбар хийгээд соёл, спорт зэрэг хамгийн өргөн хүрээг хамарсан яриа хэлэлцээг хөгжүүлэх талаар тохиролцсон юм.

Холбоотой мэдээ