Явуулын үйлчилгээ үзүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-17 09:56:59

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Явуулын ахуйн үйлчилгээ"-г  Өгийнуур суманд энэ сарын 14-ний өдөр үзүүлжээ. Энэ үйлчилгээ нь аймгийн төвөөс алс орших сумдын ард иргэдэд ахуй үйлчилгээний бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжийг нээх, ахуй үйлчилгээ эрхлэгчдийг цаашид явуулын ахуй үйлчилгээ үзүүлэх эхлэл ажил болж буйгаараа онцлог юм.  


Энэ ажлын хүрээнд тус сумын ард иргэдэд үсчин, утас засвар, хивс цэвэрлэгээ, гоо сайхан, маникюр, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засвар, алт мөнгөний засвар, гутал засвар зэрэг үйлчилгээ үзүүлжээ.


Энэхүү үйлчилгээг дараагийн сумдад шат дараатай үзүүлэх гэнэ.

Холбоотой мэдээ