Комүсүби Такакейшёо 6 даваатай башёг ганцаараа тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 6 дахь өдрийн байдлаар Комүсүби Такакейшёо 6 даваатай ганцаараа башёг тэргүүлж явна.
Өчигдөр Озэки цолтнууд бүгд унасан бол өнөөдөр Озэки Точиношин Шодайд өвдөг шороодов. Харин Озэки Гойэдо Рюүдэнээр 3 дахь даваагаа авлаа. Сэкиваке Митакэүми Хокүтофүжигээр 3 дахь даваагаа авсан бол Ичиножёо А.Ичинноров Мёогирюүд унасанаар 1 даваа, 5 унаатай боллоо.
Өнөөдөр төрсөн өдөр нь тохиож буй Тамаваши
Б.Мөнх-Оргил Озэки Такаясүтэй барилдан унаснаар 3 даваа, 3 унаатай болов.
Чиёошома Г.Мөнхсайхан өнөөдөр Мэйсэйд ойчсоноор унаа
даваа тэнцсэн бол Араваши Э.Дөлгөөн Дайшёомарүг даван анхны даваагаа /1-5/
авлаа. Мөн Такайнова /2-4/ Чиёотайрюүд унав.