БСШУСЯ:Сурагчдын амралтыг сунгах талаар Засгийн газраас шийд өгөөгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-16 16:59:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн II улирлын амралтыг 12 дугаар сарын 25-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэл амраах шийдвэр гаргасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй.

Энэ талаар БСШУСЯ-ны хэвлэлийн албанаас тодруулахад, “Энэ хичээлийн жилд БСШУСЯ-наас гаргасан хуваарийн дагуу сургуулиуд хичээллэж байгаа. Хэрэв томуу, томуу төст халдвар ноцтой хэмжээнд хүрч дэгдвэл тухай бүрт нь арга хэмжээ авна. Одоогоор Засгийн газраас тодорхой чиглэл өгөөгүй байна” гэсэн хариулт өглөө.

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ЕБС-ийн хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хугацааг танилцуулж байна. 

Нийслэлийн сурагчдын: 2 дугаар улирлын амралт - I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног,

- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

3 дугаар улирлын амралт - бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног;

Зуны амралт - I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, - III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, - VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын: 2 дугаар улирлын амралт - I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног, - VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;

3 дугаар улирлын дундуур - Цагаан сарын амралт 1 долоо хоног;

3 дугаар улирлын амралт - бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/;

Зуны амралт

- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,

- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,

- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ