Залуу малчид чуулж сайн малчдаас туршлага судална

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2018-11-17 15:04:21

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт залуу малчдын чуулганыг зохион байгуулах гэж байна. Аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд дээрх ажлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд чуулганыг зүүн болон баруун гэсэн хоёр бүсэд хуваан явуулах юм. Зүүн бүсийн чуулган энэ сарын 17-нд Цогтцэций суманд болох ба чуулганд найман сум, баруун бүсийн чуулган энэ сарын 20-нд Сэврэй суманд долоон сумын залуу малчдыг хамруулах аж. Чуулганы үеэр малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг боловсруулан хэлэлцэх аж. Мөн энэ үеэр ахмад болон залуу сайн малчдын гэрт зочилж тэдний туршлагаас хуваалцах юм байна.



Холбоотой мэдээ