Бүх гудамж талбайн гэрэлтүүлгийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-16 16:52:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл Эрчим хүч компаниас Хот тохижуулах үйлчилгээний төвд маргаашнаас эхлэн Мөрөн сумын бүх гудамж талбайн гэрэлтүүлгийг хягаарлах болсноо мэдэгджээ.

Хот тохижуулах үйлчилгээний төв нь энэ оны гуравдугаар сараас хойш цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог дутуу төлж өнөөдрийн байдлаар 11 сая гаруй төгрөгийн өр үүссэн байна. Он дуусахад  хоёр сар хүрэхгүй хугацаа үлдсэн учраас Эрчим хүчний тухай хуулийн 32.2.1 дүгээр зүйлд заасны дагуу эрчим хүчний хугацаанд нь төлөөгүй тул цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлэхээр болсноо мэдэгдэж байгаа ажээ.


Мөрөн суманд  2017 онд 1736 ширхэг гудамж, талбайн гэрэлтүүлэгтэй байсан бол  энэ онд 1650 ширхэг гэрэлтүүлэг шинээр хийж 3386 болжээ. Мөрөн сумын 9 багт гэрэлтүүлэг суурилуулсан бөгөөд үлдсэн таван багт ирэх онд хийж дууссанаар Мөрөн сумын бүх баг иж бүрэн гэрэлтүүлэгтэй болох юм.

Холбоотой мэдээ