Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-16 22:54:37

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймаг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувийн туслах үйлчилгээг нэвтрүүлсэн анхдагч аймаг боллоо. 2017 оны 8-р сараас өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаанд 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувийн туслах үйлчилгээг тогтмол авч байна.

Тэд уг үйлчилгээг авснаараа нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцож, гэр бүлийнхнээс хараат бус байдлаар аливаа ажил арга хэмжээг зохион байгуулах, саадгүй зорчих, бусдын адил нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхээ эдэлж байна. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 3 хүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувийн туслахаар сургалтанд бэлтгэж, мэргэжлийн түвшинд хувийн туслах үйлчилгээг бий болгоод байгаа аж. Хувийн туслахууд цагаар цалинждаг ба нэг цагийг 3000 төгрөг үнэлдэг. Хувийн туслахын цалинг аймгийн ЗДТГ-аас шийдэж өгдөг байна.

Холбоотой мэдээ