Онцгой байдлын газрын хамт олон "Залуусын төгөл" байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-17 13:22:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон Сайнцагаан сумын өрхийн эмнэлгийн хүүхдийн вакцинжуулалтын өрөөг тохижуулж, төв цэцэрлэгт хүрээлэнд “Залуусын төгөл” байгуулж байна.


Онцгой байдлын газрын хамт олон нийгмийн сайн сайхны төлөө, орон нутгийнхаа тохижилт, орчин нөхцөлийг сайжруулах, иргэд, хүүхэд багачуудын эмнэлгийн үйлчилгээ авах тохилог орчныг бүрдүүлэх чиглэлээр санаачилга гарган, өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлан энэ ажлыг хийж байгаа ажээ. Мөн Мандалговь хотын өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулж  байгаа энэхүү ажлаа цаашид төлөвлөгөө гарган үргэлжлүүлэх  юм байна.


Аймаг, сум, орон нутгийн бүтээн байгуулалт, тохижилтонд иргэд, аж ахуйн нэгж,  байгууллага, бүрийн оролцоо, санаачилга чухал хэдий ч нөөц боломжиндоо тулгуурлан бүтээх, хийх гэсэн санаачилга, сэтгэл үгүйлэгдэж байгаа энэ үед аймгийн ОБГ-ын хамт олны энэ санаачилгаас бусад аж ахуйн нэгж, байгууллагууд үлгэр дууриал аван суралцах нь зүйтэй хэмээн иргэд ярьж байна. 

Холбоотой мэдээ