Шөнийн тарифыг тэглэх саналыг хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-16 16:39:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн 3, 4, 5, 6, 9 дүгээр багийн 5000 орчим айл өрх хоёр тарифт ухаалаг тоолууртай болоод байна. Тус ажилд сүүлийн хоёр жилийн хугацаанд орон нутгийн төсвөөс 380 сая, Эрчим хүчний сайдын багцаас 100 сая, Баянхонгор эрчим хүч компани өөрийн хөрөнгөөр 60 сая, нийт 550 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Тус аймаг энэ ондоо багтааж хэрэглэгчдийг цахилгаан зарцуулалт багатай, орчин үеийн шийдэл бүхий цахилгаан халаагуураар хангах ажлыг зохион байгуулж, тарифын хөнгөлөлт бүхий шөнийн цагуудаар гэр, байшингаа халаах нөхцлийг бүрдүүлэн утааг бодитой бууруулахаар ажиллаж байгаа аж.

Тиймээс Засгийн газраас баталсан журмын хүрээнд Баянхонгор аймгийн төвийн хоёр тарифт тоолуур бүхий хэрэглэгчдийн шөнийн тарифыг тэглэж, улсын төсвөөс баталсан цахилгаан эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулж өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлээд байгаа юм байна. 

Холбоотой мэдээ