“Гоёл-2019” наадмын шилдгүүд энэ сарын 30-нд тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гоёл-2019” наадам энэ жил 31 дэх удаагаа болж, шилдгүүдээ тодруулна.
Тус наадам нь загвар
зохион бүтээгчдийн ур ухаан, сэтгэл зүтгэл шингэсэн бүтээл, түүнийг олон нийтэд
танилцуулах загвар өмсөгчийг алдаршуулах зорилготой.
Энэ удаагийн “Загварын долоо хоног” энэ сарын 26, 27, 28-нд "Blue sky” цамхагт, шилдгүүдийг шалгаруулах сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 30-нд Соёлын төв өргөөнд болно. Энэ жилийн наадамд 80 орчим загвар өмсөгч оролцож, дизайнеруудын урласан шинэ брэндүүдийг тайзнаа амилуулах юм. Мөн топ модель Т.Туяамаа, О.Уянга, Э.Сэлэнгэ, О.Пүрэвдулам, Х.Бадамгэрэл, Г.Уранцэцэг, Ч.Ундрах нар тайзнаа алхах аж.
Дашрамд сануулахад, өнгөрсөн жил тус наадмын топ моделиор загвар өмсөгч Т.Халиунаа тодорч
байв.