Шинэ туршилт явуулсан хэдий ч амлалтаа биелүүлнэ гэж АНУ найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-16 13:28:16

ВАШИНГТОН. /РИА Новости/Умард Солонгос улс шинэ дэвшилтэт технологийн зэвсэг туршсан хэдий ч амлалтаа биелүүлнэ гэж АНУ найдаж байна хэмээн тус улсын Төрийн департаментын төлөөлөгч мэдэгджээ.  


Умард Солонгос улс урт хугацаанд боловсруулсан сүүлийн үеийн зэвсэг туршсан тухай тус улсын Төв телевиз өнөөдөр мэдээлсэн юм. Туршилтад Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хүрэлцэн иржээ.


Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс баталгаатай ангижруулах асуудлаар хэд хэдэн амлалт өгсөн талаар Төрийн Департаментын төлөөлөгч сануулан дурджээ.


“Үүрэг амлалтуудаа биелүүлэх талаар бид Умард Солонгостой ярилцаж байгаа. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулвал Умард Солонгосыг гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэдгийг Д.Трамп тодорхой ойлгуулсан. Д.Трамп болон Ким Жөн Ун нарын амлалтууд биелнэ гэж бид найдаж байгаа” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна.



Холбоотой мэдээ