Израилийн Батлан хамгаалахын сайд огцорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-16 10:55:22
twitter.com/Nyamkanmk

ИЕРУСАЛИМ. /Xinhua/. Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман лхагва гарагт албан тушаалаа огцорчээ. Тэрбээр “манай Засгийн газар Газын зурвас дахь “Хамас” бүлэглэлийн эсрэг сул дорой хандаж байна” гэж мэдэгдсэн байна.

Палистенийн “Хамас” бүлэглэлтэй урт хугацаанд гал зогсоох хэлэлцээр байгуулах шийдвэрийг Ерөнхий сайд Беньямин Нетаньяху гаргасан нь террористуудад буулт хийж байгаа явдал юм гэж Авигдор Либерман мэдэгджээ.

Мөн тэрбээр, Газын зурвасаас ирж буй пуужингийн дайралтыг зогсоохын тулд тус зурваст агаараас цохилт өгөх ажиллагааг хоёр өдөр зогсоох Израилийн Засгийн газрын шийдвэрийг буруушаагаад, уг шийдвэрийн оронд Газын зурваст цохилт өгөх ёстой байсан юм гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Израилийн парламентыг тарааж, яаралтай дахин сонгууль явуулахыг Засгийн газраас шаарджээ.

Холбоотой мэдээ