Д.Туск: Их Британийн асуудлаархи дээд хэмжээний уулзалт 25-нд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-16 10:18:25
twitter.com/Nyamkanmk

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Их Британийн ЕХ-ноос гарах тухай хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэх Европын Зөвлөлийн уулзалт энэ сарын 25-нд болох төлөвтэй байна гэж тус зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск мэдэгдлээ.


Одоогийн байдлаар хэлэлцээрийн төслийг ЕХ-ны гишүүн орнууд хянаж байгаа бөгөөд холбооны гишүүн 27 орны төлөөлөгч 25-нд уулзаж, төсөлд хийсэн дүгнэлтийнхээ талаар санал бодлоо солилцоно гэж тэрбээр мэдэгджээ.


Мөн тэрбээр, "хэлэлцээрийн төслийн талаар тийм ч олон санал бодол, зөрөлдөөн гарахгүй байх гэж би найдаж байна. Үүний зэрэгцээ ЕХ болон Их Британийн цаашдын харилцааны тухай Улс төрийн хамтарсан мэдэгдлийг эцэслэн гаргах Комиссын бүрэн эрхийн тухай хэлэлцэнэ. Энэ хэлэлцээнд сайд нар оролцоно” гэж мэдэгдлээ.


Их Британийн ЕХ-ноос гарах тухай яриа хэлэлцээнд тус холбоог төлөөлөн оролцож байгаа Мишель Барнер лхагва гарагт мэдэгдэл хийхдээ, “Их Британийн асуудлыг цэгцлэх эцсийн хэлэлцээрийг байгуулахад чиглэсэн "шийдвэрлэх" дэвшил гарлаа” гэж хэлсэн билээ.


Холбоотой мэдээ