Мандалчууд МУИС-ийн харьяа Эрдэнэт сургуульд хөнгөлөлттэй суралцах боломж нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-16 14:11:36

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захиргаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Энэхүү гэрээний дагуу МУИС-ийн Эрдэнэт сургуулийн захиргаанаас Мандалчуудад хөнгөлөлттэй нөхцлөөр магистр, бакалаврын боловсрол эзэмших боломжийг олгож байгаа аж. Тухайлбал Мандал сумын иргэн бол сургалтын төлбөрийн 10 хувийн хөнгөлөлт эдлэхээс гадна өөрийн орон нутаг болон ажлын байрандаа сургалтанд хамрагдах бүрэн боломж олгож байгаа гэнэ. Тус сургуулийн зүгээс сургалтаа танхим болон онлайнаар чанартай явуулах аж. Сургуулийн зүгээс элсэгчтэйгээ тусгайлан гэрээ байгуулж, төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож байгаа юм байна. Мөн 1.5 жилийн хугацаанд мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэн МУИС-ийн бакалавр, магистрын боловсрол эзэмших боломжтой аж. Мандал сумын иргэдээс 10 хүн тухайн хөтөлбөрт элсэн суралцсан тохиолдолд гэрээний дагуу нэг суралцагчийн төлбөрийг 100 хувь өнгөлөх зэрэг олон боломжууд гэрээнд тусгагджээ.

Холбоотой мэдээ