"Эрдэнэмандал" сургууль тохилог, шинэ биеийн тамирын заалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-16 13:14:36


Баянхонгор /МОНЦАМЭ/. 2018 оны улсын төсвийн 936.5 сая төгрөгийн санхүүжилтээр "Эрдэнэмандал"  ахлах сургууль зориулалтын спорт заалтай болж байна. Спорт заалын барилгын ажлыг “Эрч хүч хөгжил” ХХК өнгөрөгч зургадугаар сараас эхлэн, өдгөө байнгын ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. 

"Эрдэнэмандал" ахлах сургууль 1979 онд ашиглалтад орохдоо зориулалтын бус жижиг заалтай байгуулагджээ. Түүнээс хойш 40 шахам жилийн хугацаанд сурагчид энэ зориулалтын бус зааланд хичээллэж иржээ. Харин энэ жил 38.4 х 24 харьцаатай, дотроо багш сурагчдын тус тусын кабинеттай биеийн тамир спортын заалтай болж байгаа аж.  

Холбоотой мэдээ