Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Гадаад хэргийн сайдыг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-15 17:40:23

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Бразилын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жаир Болсонару тус улсын Гадаад хэргийн шинэ сайдаар дипломат Эрнесто Энрике Фрага Араужог томилохоор болсон тухайгаа лхагва гарагт олон нийтэд мэдэгдсэн байна.


Ж.Болсонаругийн мэдээлснээр, шинэ сайд өөрийн үзэл суртлыг үл хамааран, Бразилын гадаад харилцааг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах ажээ.


Эдүгээ 51 настай Э.Араужо нь тус улсын Гадаад хэргийн яаманд 29 жил ажилласан бөгөөд одоо АНУ, Канад болон Америк хоорондын асуудал эрхэлсэн газрын даргын албыг хашдаг юм.


Түүнчлэн Ж.Болсонару хөдөө аж ахуй, хууль зүй, эдийн засаг, батлан хамгаалах, шинжлэх ухаан технологийн сайдуудыг мөн томилсон байна. 

Холбоотой мэдээ