ЛГБТ бүлгийн цагаачид АНУ-ын хил дээр иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-15 15:07:25
twitter.com/Nyamkanmk

ТИХУАНА. /ВВС/. Төв Америкийн орнуудын хэдэн зуун цагаач АНУ-аас орогнол хүсэхээр Мексикээр дамжин тус улсын хилийн Тихуана хотод хүрэлцэн ирээд байна.


Одоогийн байдлаар ЛГБТ буюу бэлгийн цөөнх хүмүүс багтсан нийт 400 орчим цагаач Мехико хотод байгаа бусад 5000 гаруй цагаачаас бүрдэх цуваанаасаа тасран Тихуана хотод түрүүлэн иржээ.


Энэ асуудалтай холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис АНУ-Мексикийн хил рүү очиж, нөхцөл байдалтай танилцахаар болсон байна.


Харин Мехико хотод байгаа том цуваа удахгүй АНУ-ын хил дээр ирэх төлөвтэй байна. Эдгээр цагаачид нь хавчлага, ядуурал, хүчирхийлэл зэрэг шалтгааны улмаас Гондурас, Гватемала, Эль Сальвадор гэх мэт эх орноо орхин дүрвэж яваа юм. Цагаачид Мексик хүртэлх энэ их хол замыг хөлөөрөө туулжээ.

Холбоотой мэдээ