Оросын С-400 цогцолборыг 13 орон худалдаж авах сонирхолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-15 12:41:23
НЬЮ-ЙОРК. /TASS/. Оросын зенитийн пуужингийн С-400 "Триумф" цогцолборыг худалдаж авах гэрээ хэлцэл хийсний хариуд хориг арга хэмжээ авах АНУ-ын сүрдүүлгийг үл харгалзан уг системийг наад зах нь 13 орон худалдаж авах сонирхолтой байна. Энэ тухай лхагва гарагт телевизийн "CNBC" суваг Америкийн тагнуулын мэдээлэлд нэвтрэх эрхтэй эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ.

Эх сурвалжуудын хэлснээр, С-400-г худалдаж авах асуудлыг Саудын Араб, Катар, Алжир, Марокко, Египет, Вьетнам болон Ирак улс хэлэлцсэн байна. Дипломат дарамт шахалтын улмаас зарим орон Оросын зэвсгийг худалдан авахаас татгалзаж магадгүй байгаа аж.

С-400 бол алсын тусгалтай шинэ үеийн зенитийн пуужингийн цогцолбор бөгөөд нисэх онгоц, дунд тусгалын далавчит болон баллистик пуужинг устгах зориулалттай юм. Уг цогцолборын пуужингууд 600 хүртэл км зайд байг амдан сөнөөдөг, 400 км зайд болон 35 км өндөрт байгаа байг устгах чадалтай.
Холбоотой мэдээ