АНУ-ын түүхий нефтийн үнэ болон нөөц нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХЬЮСТОН. /Xinhua/. АНУ-ын түүний нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт 8.79 сая баррельд хүрч, нэмэгдлээ гэж тус улсын Газрын тосны хүрээлэн мэдэгдлээ.
Өмнөх буюу 11 дүгээр сарын 2-ныг хүртэл долоо хоногийн хугацаанд АНУ-ын түүхий нефтийн нөөц 7.86 сая баррель байсан гэж тус байгууллага тайландаа дурдсан байна.
Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ олборлолтоо хязгаарлах төлөвтэй байгаатай холбоотойгоор АНУ-ын түүхий нефтийн үнэ өчигдөр 1.01 хувиар өсчээ.
“The West Texas Intermediate” маркийн нефтийн 12 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ Нью-Йоркийн хөрөнгийн биржид 0.56 ам.доллароор өсч, 56.25 ам.долларт хүрсэн бол “Brent” маркийн түүхий нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ Лондоны хөрөнгийн биржид 0.65 ам.доллароор өсч, 66.12 долларт хүрсэн байна.