Хөнгөлөлттэй зээлийн асуудалд нэр холбогдсон Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийг чөлөөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-14 17:46:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ч.Ганбат өчигдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хандан гаргажээ.

Хэдийгээр Ч.Ганбатын “Монгол буйдан” компани нь 2016 оноос эхлэн ЖДҮХС-гаас барьцаа хөрөнгөдөө тааруулан зээл авч,  эргэн төлөлт нь хэвийн байгаа хэдий ч УИХ, Засгийн газрын гишүүд болон тэдний хамаарал бүхий иргэд эрх мэдлээ ашиглан зээл авсан хэргийн шуугиантай зэрэгцэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгах, хариуцлага тооцох иргэдийн шаардлагыг бусдад хавтгайруулан нялзааж саармагжуулах үйлдлүүд хийж буй тул ийм бусармаг үйлдэлд боломж олгохгүйн үүднээс Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөсөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.

Ч.Ганбатын хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөс чөлөөллөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас цалин авдаггүй, төрийн албан хаагч биш юм.

Холбоотой мэдээ