Кюүшюү башё Их аваргагүй үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-15 12:18:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башё нэг ч аваргагүй үргэлжлэн явагдахаар болов.


Энэ башёд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдаагүй бол япон аварга Кисэносато гэмтэж бэртээгүй ч эхний 4 өдөр дараалан ялагдсан тул арга буюу тэмцээнээ орхилоо.

Тэмцээний өмнөх бэлтгэл дээр тун сайн байсан Кисэносатог шинжээч, ояката нар өндөр үнэлж байсан юм. Монголын хоёр аварга зодоглоогүй тул сумо тайлбарлагч Майноүми "Энэ башё Кисэносатогийнх болно" гэж "мэргэ" тавьж, Кисэносато ч "Түрүүлнэ" хэмээн амлаж байв. Гэвч Кисэносато ганц аваргын хариуцлага, үүргээ дааж чадсангүй. Түүний бэлтгэл ханаж, гол өрсөлдөгчид нь эзгүй байсан ч сэтгэл зүйн бэлтгэл дутуугийн улмаас сандарч тэвдсээр эхний 4 өдөр дараалан унаж үзэгч олны талархалыг хүлээж чадсангүй башёг орхилоо.


Тагоноүра ояката "Өчигдөр орой бид хоёр 15 минут хэртэй ярилцаад тэмцээнийг орхихоор шийдлээ. Тэмцээний эхний өдөр унахдаа баруун өвдгөө гэмтээсэн. Кисэносато "Ингээд дуусмааргүй байна. Дахиад нэг боломж олгооч" гэж хэлсэн. Их юм яриад байдаг хүн биш болохоор энэ үгийг нь сонсоод дараагийн тэмцээнд үхэх сэхэхээ үзнэ гэсэн хүсэл зоригийг нь мэдэрсэн" гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Энэ башёгийн дээд зиндаанд өнөөдрийн байдлаар Кисэносато 0-4, Гоэйдо 2-2, Озэки Такаясү 4-0, Озэки Точиношин 3-1, Митакэүми 2-2, Сэкивакэ  Ичиножёо 1-3, Такакэйшёо 4-0, Комүсүби  Кайсэй 0-2-2, Миёогирюү 2-2, М 1 Хокүтофүжи 2-2, Точиоозан 4-0, М 2 Тамаваши 2-2, Нишикиги  0-4 М 3 Рюүдэн 1-3, Шёодай 2-2, М 4 Ёшиказэ 2-2, Чиёотайрюү 3-1, М 5 Асанояма 2-2, Таканоива 1-3, М 6 Кагаяки 2-2, Аби 3-1 М 7 Шёохозан 2-2, Икиой 1-3, М 8 Такарафүжи 1-3, Котошёогикү 3-1, М 9   Дайэйшёо 3-1, Саданоүми 3-1, М 10 Ютакаяма 0-4, Чиёонокүни 1-3 М 11 Окиноүми 3-1, Аойяма 2-2 М 12   Эндо 2-2, Ооношёо 3-1, М 13 Таканошёо 1-3, Чиёошёома 2-2,   М 14 Дайшёомарү 2-2, Дайамами 3-1, М 15 Мэйсэй 3-1, Араваши 0-4, М 16 Чиёомарү 1-3 гэсэн даваа, унаатай байна.


Харин жюүрёо болон бусад зиндаанд барилдаж байгаа монгол бөхчүүд хувьд, Жюүрёо: Зүүний 2 Дайшёохо Р.Шижирбаяр 3-1, Зү-8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-3, Зү-10 Азүмарюү С.Тодбилэг 2-2, Зү-12 Миторюү Б.Төрболд   1-3 гэсэн даваа унаатай бол Макүшита: Барууны-4 Кагамио Б.Нанжид 1-1, Б-8 Сэйро А.Өнөболд 1-1, Б-12 Кирибаяма Б.Лхагвасүрэн 2-0, Б-18 Гоочёозан Д.Ууганбаатар 2-0, Зүүний -23 Асахирюү Б.Дэнзэнсамбуу 0-2, Зү-40 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-0, Зү-41 Сакигакэ Я.Баттүшиг 1-1, Зү-49 Хоошёорюү С.Бямбасүрэн 2-0 даваа, унаатай байна.


Санданмэ: Барууны -27 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтэлтэй, Б-49 Ёошёояма Б.Анхбаяр 1-1, Зүүний-56 Саданохикари Д.Наранцогт   2-0 гэсэн даваа, унаатай явна. 

Холбоотой мэдээ