Улс тунхагласны баярт зориулсан барилдаанд цол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-14 17:12:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын гараас Улс тунхагласны баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөвсгөл аймгийн харьяат сумын харцага, начин цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг энэ сарын 26-нд зохион байгуулж, энэ үеэр барилдсан бөхчүүдэд цол олгоно.

“Сүүлийн үед бөхчүүдийн найраа газар авсны улмаас үндэсний бөхийн барилдааны нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Иймээс өнгөрсөн жил Мөрөн сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар Мөрөн сумын иргэд болон залуусаас гаргасан найраагүй барилдаан бий болгох санал санаачлагыг үндэслэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хууль, бөхийн холбооны дүрмийг харгалзан үзэж Улс тунхагласны баярын өдөр харцага, начин цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн” гэдгийг Мөрөн сумын Эрүүл мэнд нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхсаятан хэлж байлаа. Тус барилдаанд 128 бөх зодоглох бөгөөд түрүүлсэн бөх сумын заан цол, үзүүрлэсэн бөх сумын харцага, цолгүй бөх 5 давбал сумын начин цол хүртэх ажээ.

Холбоотой мэдээ