“Соён гэгээрлийн өдрүүд”-ээр уншигчидтай хэлэлцүүлэг өрнүүлнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2018-11-14 16:26:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Монсудар” хэвлэлийн газраас уламжлал болгон зохион явуулдаг “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээ өнөөдөр “Насанд хүрэх” сэдвийн танилцуулга, хэлэлцүүлгээр эхэллээ.

Энэ үеэр түүхийн туршид хүүхдийг хэзээ насанд хүрсэн хэмээн үзэж байсан тухай танилцуулсан юм. “Соён гэгээрлийн өдрүүд” арга хэмжээний сэдвийн хүрээнд дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах, улс орноо эх орончоор хайрлаж, хөгжихийн тулд хүн бүр, иргэн бүр насанд хүрч нийгмийн нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэх шаардлага тулгарч буй асуудлыг хөндөн гаргажээ.

Энэхүү үйл ажиллагааны үеэр Төлөвшлийн уран зохиолын тухай лекц, хэлэлцүүлэг, “Тэрслүү чанар: Өөрчлөлтийн төлөө дүрэм журам зөрчигсөд”, “Манай бүдэрсэн баатар” кино үдэш, зохиолын тухай хэлэлцүүлэг, “Бүтээлч байх чадварыг хөгжүүлэх нь” лекц, ярилцлага, “Уншсанаа ярилцах нь яагаад чухал вэ?” утга зохиолын шүүмж судлаачдын хэлэлцүүлэг, “Хөөрхөн зураг хөнөөлтэй” хүүхдийн номын зургийн талаарх хэлэлцүүлэг, Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино, хэлэлцүүлэг, "Бүтээлч ном" сэдвээр FB LIVE, “Хүүхдийн номын тухай” ярилцлага, “Монгол хэлээрээ ойлголцож чадаж байна уу?” хэл шинжлэлийн мэргэжилтэн судлаачдын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулж, уншигчидтайгаа санал бодлоо хуваалцах юм.

Мөн насанд хүрэх сэдвийг хөндсөн "Хүүхэд нас хэзээ дуусдаг вэ?", "Монгол хэл үнэхээр баялаг уу?", "Тэрслүү байх нь сайн хэрэг", "Тэдэнд юу хүсч байгаагаа хэл" хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн тухай баримтат кино, "Хүүхдийг зургаар хэрхэн хөгжүүлэх вэ?" зэрэг нэвтрүүлгийг хүргэх юм. Тус арга хэмжээ нь 5 хоногийн турш үргэлжлэх аж.

Холбоотой мэдээ