“Хакүхо кап”-ын өсвөр үеийн сүмочдын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-14 13:35:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” өсвөр үеийн сүмочдын аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн боллоо.

Тус тэмцээнийг “Хакүхо” сан болон “Их шавь” спорт сургалтын төв хамтран таван насны ангилал /ес, 10, 11, 12, 13-15/-аар зохион байгуулав. Таван насны ангилалд нийт 271 бөх зодоглосон бөгөөд өмнөх жилүүдээс оролцогчийн тоо өсөөд байгааг зохион байгуулагчид нь хэлж байв. Тус тэмцээнээс шалгарсан шилдэг бөхчүүдийг нэгдсэн бэлтгэлд хамруулж, ирэх оны эхээр Япон улсад болох “Hakuho cup” олон улсын тэмцээнд оролцуулахаар болжээ.

9 нас /52 бөх/:

Тэргүүн байр: Ж.Билгүүдэй /“Кибо” дэвжээ/

Дэд байр: Г.Доржцэрэн /133 дугаар сургууль/

Гутгаар байр: О.Энхбилгүүн /30 дугаар сургууль/




10 нас /75 бөх/:

Тэргүүн байр: Б.Баднаанямбуу /Хөвсгөл, Тосонцэнгэл/

Дэд байр: Ц.Анхбаяр /114 дүгээр сургууль/

Гутгаар байр: Б.Шинэ-Од /Төв, Баянжаргалан/

11 нас /42 бөх/:

Тэргүүн байр: О.Баасандорж /Баянхонгор аймаг/

Дэд байр: Б.Амудай /Баянхонгор аймаг/

Гутгаар байр: Э.Бямбадорж /Хоёрдугаар сургууль/

12 нас /38 бөх/:

Тэргүүн байр: Б.Мөнхбилгүүн /“Кибо” дэвжээ/

Дэд байр: М.Билгүүн /Баянхонгор аймаг/

Гутгаар байр: Э.Дашпунцаг /Сүхбаатар аймаг/

13-15 нас /64 бөх/:

Тэргүүн байр: Ц.Билгүүн Увс аймаг/

Дэд байр: Б.Отгонбаяр /Баянхонгор аймаг/

Гутгаар байр: Ч.Бат-Оргил /Өвөрхангай аймаг/

Холбоотой мэдээ