Өрх бүрт хүрч ажиллах 14 хоног эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-14 16:19:42

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ЗДТГ 2018 оныг "Багийн үйл ажиллагааг сайжруулах жил" болгон зарласантай холбогдуулж, өрх бүрт хүрч ажиллахаар төлөвлөжээ.


Энэ хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай хүргэх, төр иргэн хоёрын харилцан ойлголцол, итгэл үнэмшил, хамтын ажиллагааг сайжруулах шинэ шатанд гаргахын тулд өрх бүрт хүрч ажиллаж, амьдрал ахуйтай нь танилцах, санал бодлыг нь сонсох 14 хоногийн ажлыг эхлүүлж байна. 


Үүний дагуу баг, сумын удирдлагууд өрх бүрээр зочилж, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбатын 2017-2018 оны ажлын тайлан мэдээлэл, цаашид хийх ажлын зорилт бүхий "Иргэн танд илгээх захидал"-ыг хүргэн танилцуулж, ирэх онд ОНХС болон орон нутгийн төсвөөр сум, тухайн багт хийх ажлын саналыг авч байна. Одоогийн байдлаар 250 гаруй өрхөд хүрч, 100 гаруй санал ирээд байгаа аж.

Холбоотой мэдээ