Өндөрхаан СӨХ 320 гаруй сая төгрөгийн ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-11-14 16:43:58

Хэнтий /МОНЦАМЭ/ Өндөрхаан СӨХ нь энэ жил улс, аймаг, сумын хөрөнгө оруулалтаар 320 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээ, тохижилт, камержуулалтын ажлуудыг хийсэн бөгөөд төлбөр хураалт 70 гаруй хувьтай байна.

Өндөрхаан СӨХ-ийн удирдах зөвлөлийн гурав дахь удаагийн хуралдаан өчигдөр болж, СӨХ-д хамрагдсан 35 байрны дарга, менежер, нягтлан бодогч нар оролцсон байна.

Хуралдаанаар СӨХ байгуулагдсанаас хойших зургаан сарын хийсэн ажлын тайлан, санхүүгийн тайланг хэлэлцэж, шинээр хүсэлт ирүүлсэн байрнуудыг СӨХ-д оруулах, гагнуурчин, цахилгаанчин ажиллуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Олон жил яригдаж шийдлээ олж чадахгүй байсан СӨХ-ны асуудалд Хэрлэн сумын ЗДТГ, “Өндөрхаан” хот тохижилтын хамт олон 2018 онд гол анхаарлаа хандуулан ажилласны үр дүнд “ Өндөрхаан” Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа шинэ шатанд гарч ажиллаж эхэлжээ. 

Холбоотой мэдээ