Төрийн захиргааны албан хаагчдын мэргэжлийн түвшингийн үнэлгээг тогтоож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-14 13:16:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын ЗГХЭГ-аас явуулж буй Төрийн захиргааны албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээг тогтоох ажил Баянхонгор аймагт өрнөж байна.


Тус үнэлгээг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын ахлах реферэнт н.Оюун ахлан яваа ба үнэлгээнд Баянхонгор аймгийн төрийн захиргааны тангараг өргөсөн 480 гаруй албан хаагч хамрагдах юм. Энэ сарын 13-нд эхэлсэн шалгалтад аймгийн төвийн 231 төрийн захиргааны албан хаагчийг хамруулан үнэлгээ хийх юм байна. Харин сумдын төрийн захиргааны албан хаагчдын үнэлгээг ЗГХЭГ-аас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 14-17-ны хооронд таван чиглэлд хуваагдан ажиллаж тогтоох аж.


Ажлын хэсэг мөн үеэрээ төрийн захиргааны албан хаагчдыг тест болон ярилцлага, ажил байдалтай нь танилцах шалгуураар үнэлгээг тогтоох ажээ.

Холбоотой мэдээ