“H&M” компанийн Япон дахь салбарууд гялгар уутаар үйлчлэхгүй

Дэлхийн мэдээ | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2018-11-14 11:52:54

ТОКИО. /NHK/. Шведийн хувцас үйлдвэрлэгч “H&M” компанийн Япон дахь салбар компанийн удирдлагууд гялгар уутны хэрэглээг бууруулахаар төлөвлөж байгаа тухайгаа мягмар гарагт мэдэгдсэн байна.


Хувцас загварын тус компани ирэх 12 дугаар сарын 5-наас эхлэн Японы дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн хэрэглэгчдэдээ гялгар уутаар үйлчлэхээ зогсоох шийдвэрийг гаргасан бөгөөд үүний оронд цаасан уутыг хэрэглээнд нэвтрүүлэх ажээ. Цаасан уут 20 иенийн үнэтэй байх юм.


H&M” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, Японы засгийн газраас хэрэгжүүлж буй гялгар уутны хог хаягдлыг бууруулах арга хэмжээнд тус компани хувь нэмэр оруулахаар шийдвэрлэсэн нь энэ аж. 

Холбоотой мэдээ