Япончууд 190 орон руу визгүй зорчих эрхтэй

Дэлхийн мэдээ | Сонин хачин
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-14 11:30:26
twitter.com/Nyamkanmk

ТОКИО. /CNN/. Зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Henley & PartnersCitizens” компанийн өнгөрсөн сард хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн хүчирхэг гадаад пасспорттой орноор Япон шалгарсан байна.


Хамгийн сүүлд Мьянмар луу визгүй зорчих эрхийг Япон авснаар тус улсын иргэд 190 орон руу визгүй, эдгээрийн цөөн тохиолдолд хилийн шалган нэвтрүүлэх цэгээс виз аван нэвтрэх эрхтэй болжээ.


Харин хоёрдугаарт сингапурчууд 189 орон руу визгүй зорчих эрхтэй бол гуравдугаарт Герман, Франц, БНСУ-ын иргэд 188 орон руу визгүй зорчих эрхтэй аж.

Холбоотой мэдээ