Ли Көцянь: Худалдааны дайнд ялагч байхгүй гэж мэдэгджээ

Дэлхийн мэдээ | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2018-11-14 11:26:01

СИНГАПУР. /Anadolu/. “БНХАУ болон АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайнд ялагч байхгүй” гэж Сингапур хотноо зохион байгуулж буй АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянь мэдэгдсэн байна.


Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны удирдагчдын 33-р дээд хэмжээний уулзалтын үеэр Л.Көцянь үг хэлэх үеэрээ хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны дайны талаар онцлон тэмдэглээд, манай улс бусад улс орнуудад сөрөг үр дагавар үзүүлэх үйлдэл гаргахыг хүсэхгүй байгаа тухайгаа мэдэгджээ.


Мөн Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэхэд Хятад улс ихээхэн хүчин чармайлт гаргаж буйг Төрийн зөвлөлийн ерөнхий сайд нэмж хэлсэн байна. АСЕАН-ы удирдагчдын энэ удаагийн дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн мягмар гарагаас пүрэв гарагийн хооронд үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ