Төрийн жинхэнэ албан хаагчдын мэргэшлийн түвшинг үнэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-11-14 11:15:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын тогтоолын хүрээнд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил улсын хэмжээнд өрнөж байна.

Өчигдрийн байдлаар 3000 гаруй төрийн жинхэнэ албан хаагч үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээ үнэлүүлээд байгаа аж. Аймгуудаас Баянхонгор, Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил өчигдрөөс  эхэлжээ. Дээрх ажил энэ сарын 30-ныг хүртэл  үргэлжилж, төв комисс ажлынхаа дүнг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газарт танилцуулах юм. Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Төв комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж буй аж.

Холбоотой мэдээ