Цэцэрлэг хот "Гэрэлт гудамж"-тай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-14 12:17:25

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын урд талын Барилгачдын цэцэрлэгийг Орон нутгийн хөгжлийн сангийн 140 сая төгрөгийн хөрөнгөөр "Гэрэлт гудамж" болгон тохижууллаа. Энэ ажлыг Орхон аймгийн "Цамц" ХХК тендерт шалгаран гүйцэтгэсэн байна.


Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.3.19-д аймаг, сумдын төвийн гудамжны гэрэлтүүлгүүдийг цахилгаан зарцуулалт бага гэрэлтүүлгүүдээр шийдвэрлэнэ гэсний хүрээнд дээрх ажлыг хийсэн байна. Мөн Цэцэрлэг хот доторх төв гудамж дагуу нийт 180 ширхэг гоёлын гэрэлтүүлгийг байрлуулжээ.


Холбоотой мэдээ