Улаанбаатарт 08-10 хэм хүйтэн байна

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2018-11-14 08:06:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

Холбоотой мэдээ