Төрийн албаны удирдах ажилтны 17 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-14 11:00:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн Албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар тус аймгийн 17 удирдах ажилтны сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ.

Үүнд Дэлүүн сумын ЗДТГ-ын Санхүүгийн алба, Цагааннуур тосгоны Захирагчийн ажлын албаны дарга, Дэлүүн сумын Таван салаа, Ногооннуур сумын Ховд, Чихтэй, Цэнгэл сумын Загастнуур бага сургуулийн захирал, Сагсай, Улаанхус сумдын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, Буянт, Улаанхус сумын болон Цэнгэл сумын нэг, хоёр, гуравдугаар хүүхдийн цэцэрлэг, Булган сумын Ёлт баг, Өлгий сумын 18 дугаар хүүхдийн цэцэрлэг, тус сумын Хотгор багийн цэцэрлэгийн эрхлэгч нарын сул орон тоо багтсан байна.

            Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 28-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд аймгийн ЗДТГ-ын байранд бүртгэнэ. Харин шалгалтыг энэ сарын 29-ний өдөр удирдах ур чадварын түвшинг тодорхойлох болон ярилцлага хэлбэрээр явуулах ажээ. 

Холбоотой мэдээ