Шилжин явах цомыг Гурванбулаг сумынхан гардлаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2018-11-14 11:02:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн өмнөд бүсийн найман сумын бүсийн "Залуучуудын волейболын аварга" шалгаруулах цомын төлөөх тэмцээн боллоо.

Тус тэмцээний эрэгтэй волейболчдоос Дашинчилэн сумын Д.Баярбат ахлагчтай баг 1-р байр, Рашаант сумын О.Энхбаяр ахлагчтай баг 2-р байр, Баяннуур сумын Э.Баярмагнай ахлагчтай баг 3-р баг, эмэгтэйчүүдээс Дашинчилэн сумын О.Ариунзаяа, Д.Буянжаргал ахлагчтай баг 1, 2-р байр, Баяннуур сумын М.Түвшинзаяа ахлагчтай баг 3-р байрыг тус тус эзэллээ.   Дашинчилэн сумын Н.Хулан, Рашаант сумын Г.Гончигжанцан нар шилдэг довтлогчоор, Дашинчилэн сумын Б.Дашдаваа, М.Нямжаргал нар Шилдэг холбогчоор шалгарсан юм.

Шилжин явах цомыг Гурванбулаг сумынхан хүлээн авч ирэх жил тус тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.


Холбоотой мэдээ