АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн анхны ном худалдаанд гарч байна

Дэлхийн мэдээ | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-13 18:16:26

МОСКВА. /ТАСС/. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель Обамагийн анхны ном өнөөдөр худалдаанд гарч байна. “Becoming” нэртэй тус ном нь тэргүүн хатагтайн Чикагод өнгөрүүлсэн хүүхэд наснаас нь эхлээд Цагаан Ордон хүртэлх түүний туулсан амьдралын талаар өгүүлэх аж.


The New York TimesThe Associated PressThe Washington Post” зэрэг сонин болон бусад олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн энэ талаар нийтэлсэн мэдээллүүдийн хамгийн сонирхолтой хэсгүүдийг “ТАСС” агентлаг түүвэрлэн хүргэж байна.


Мишель Обама тэгээс эхэлж байсан хэдий ч өөдрөг үзлээ хэзээ ч орхиж байсангүй

Би жижигхэн сууцанд хөгжлийн бэрхшээлтэй эцгийн хамт багахан мөнгөөр болгож амьдардаг байлаа. Гэсэн хэдий ч боловсрол надад боломж олгож чадах тийм улсад өсөж торнисон юм. Надад юу ч байгаагүй хэдий ч бүх зүйл байсан юм.


Тэрбээр анхны харцаар Барак Обамад сэтгэл татагджээ

Түүнд амгалан тайван байдал хийгээд хүч чадал хосолсон этгээд зохицол байдаг.  Бүх зүйл нь холилдсон хачирхалтай хүн...


20 жилийн өмнө тэрбээр жирэмсэлж байсан хэдий ч үр зулбаж байсан учир хиймлээр үр суулгах эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон байна.



Бид хүүхэдтэй болохыг хүсч байсан хэдий ч бүх зүйл буруугаар эргэв.  Жирэмсний сорил эерэг гарч, бид баяр хөөрөөр дүүрэн байлаа. Гэсэн хэдий ч хоёр долоо хоногийн дараа үр зулбасан юм. Бидний өөдрөг үзэлд хоосон орон зай үүсч, би бие махбодийн таагүй байдалтай хоцорсон юм. Магадгүй тэр үед л нөхрийнхөө ажилд баримталдаг хандлагад анх удаа гомдож байсан байх. Эсвэл би зүгээр л жирэмсний хүндрэлтэй эмзэг үеийг мэдэрсэн байх. Нөхөр маань тун сониуч хүн бөгөөд чадах бүхнээ хийдэг байв. Тэр хиймлээр үр суулгах тогтоохтой холбоотой ном бүтээлүүдийг уншиж, оройн цагаар энэ талаар надтай ярилцдаг байсан хэдий ч түүний хийх ёстой цор ганц бодит зүйл нь эмчид очиж, бага зэрэг эр бэлгийн эс өгөх байв.


Африк гаралтай америк тэргүүн хатагтай байх нь амаргүй санагдав

Тэргүүн хатагтай болсондоо гайхширч бас сэтгэл түгшиж байсан хэдий ч энэ бүхнийг энгийн, элбэг хангалуун байхын нэр гэж бодож байсан удаагүй.


Сэтгэл зүрхээрээ нэгдэн олон нийтийн амьдралд орж эхэлснээс минь хойш намайг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй гэж дөвийлгөх нэгэн байхад, “ууртай хар авгай” гэж басамжлан доромжилдог нь ч байв.




Үндэсний телевизээр нөхрийг минь элдвээр хочилж байсан хүмүүстэй хамт зураг татуулахдаа би инээдэг байв. Интернетэд намайг эрэгтэй, эмэгтэй аль нь эсэхийг асуусан хачирхалтай зүйлийн талаар ч сонсож байлаа. Америкийн одоогийн конгрессын гишүүн надаар доог тохуу хийж байсан. Энэ бүхэнд хандахдаа би голдуу инээмсэглэн өнгөрөхийг хичээдэг байлаа. 




Обамаг АНУ-д бус Кенид төрсөн гэдэг цуурхлыг Д.Трамп тараасан юм. Мишель түүнийг уучлахгүй.

Түүний энэ цуурхалд итгэсэн хэн нэгэн сэтгэцийн өвчтөн буу бариад, Цагаан ордон руу явсан бол яах вэ? Охид руу минь халдсан бол яах вэ? Дональд Трамп ийм бодлогогүй гүтгэлгээрээ манай гэр бүлийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан.




Сонгуульд Хиллари Клинтон ялагдсан нь тун гэнэтийн байсан

Гайхалтай чадварлаг нэр дэвшигч эмэгтэйг юу ийм олон эмэгтэй сонгохгүйд хүргэж, эмэгтэй хүнийг үзэн яддаг хүний талд тэднийг саналаа өгөхөд хүргэсэн нь одоо хүртэл миний хувьд асуулт хэвээр үлдсэн.




Д.Трамп ерөнхийлөгч болсон нь түүний нойрыг хулжаах шалтгаан болсон

Болсон зүйлийн улмаас би шөнө унтахаа байсан. Одоогийн ерөнхийлөгчийн гаргасан авир, улс төрийн хэлэлцэх асуудал нь америкийн олон иргэнийг өөртөө эргэлзэж, бие биеэсээ эмээхэд хүргэж байна. Заримдаа энэ бүхэн хэзээ төгсгөл болох бол гэж өөрөөсөө асуудаг.




Улс төрд тэрбээр эргэн орохгүй

Шулуухан хэлэхэд надад ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэл алга.  Би хэзээ ч улс төрийг хөгжөөн дэмжигч байгаагүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд авсан туршлага ч энэ талаархи үзэл бодлыг минь өөрчилсөнгүй. 



Холбоотой мэдээ