Бээжин хотод агаарын бохирдлын шар дохиог асаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-13 16:26:26
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Xinhua/. Бээжин хотын захиргаа агаарын бохирдлын шар дохиог асааж, ард иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхаарууллаа.


Агаарын бохирдлын одоогийн түвшин пүрэв гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулгад дурджээ.


Агаарын чанарын индекс 200 давсан эсвэл нэг куб метр агаар дахь PM2.5 тоосонцрын нягтрал 150 микрограмаас давсан тохиолдолд агаарын бохирдлын шар дохиог асаадаг байна.


Одоогийн байдлаар Бээжин хот агаарын бохирдлын гурван зэрэглэл бүхий дохиог ашигладаг бөгөөд шар дохио нь хамгийн доод түвшнийх юм. Цаашлаад агаарын чанар муудах юм бол улбар шар, улаан дохиог асаадаг ажээ.

Холбоотой мэдээ