Шүүхээс оргон зайлсан Ц.Баяраа гэгч этгээдийг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-13 17:18:24
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид хар тамхины хэрэгт холбогдон оргон зайлсан Ц.Баяраа гэгч этгээдийг энэ сарын 7-ны өдөр баривчлав.

Тодруулбал, "Уг этгээд нь бусадтай бүлэглэн өнгөрөгч оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд мансууруулах, сэтгэцэд нөлөөт мөс /ice/ гэх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалах гэмт хэрэг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага илрүүлсэн юм. Тэрбээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оргон зайлжээ.

Ц.Баяраа нь баривчлагдах үедээ мансуурсан байсан бөгөөд гэрт нь нэгжлэг хийх үед мансууруулах төрлийн бодис хэрэглэхдээ ашигладаг эд зүйлс олджээ. 



Холбоотой мэдээ