Канберра хотод Монгол судлалын бага хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2018-11-13 14:04:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран “Mongols at the Edges of Mongolia” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 9-нд зохион байгуулав. Уг бага хуралд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монгол, Австралийн 11 судлаач оролцож, Монгол Улсыг хүрээлэн орших улс орнуудад тархан суурьшсан Монголчуудын түүх, хэл, соёл, уламжлалаа хадгалж үлдэхэд тулгарч буй сорилт бэрхшээлийн талаарх илтгэл тавьж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв. 

                            КАНБЕРРАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Холбоотой мэдээ