Зөрчлийн тухай хуулиар “Дэвжээ” тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-15 10:55:21

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-тэй хамтран аймгийн Жаргалант сумын ЕБС-уудын багш ажилчдын дунд хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Дэвжээ” тэмцээн зохион байгууллаа.

Дэвжээ тэмцээнд Жаргалант сумын ЕБ-ын долоон  сургуулийн багш ажилтан оролцож Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар багуудын мэндчилгээ, асуулт хариулт, гэрийн даалгавар, ханын сонин, гарын авлагын танилцуулга, шог дууны уралдааны нийлбэр дүнгээр ялагчийг тодруулж, өгөгдсөн даалгавруудыг гүйцэтгэн авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Дэвжээ тэмцээнд гуравдугаар байранд Прогресс сургууль, хоёрдугаар байранд Цаст алтай Цогцолбор сургууль орж, Жаргалант сумын 12 жилийн лаборатори нэгдүгээр сургууль тэргүүн байрыг эзэлж шилжин явах цом, өргөмжлөл мөнгөн шагналын эзэн боллоо.  Өнгөрсөн 2017 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль тус хуулиар 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгаад байгаа юм. Ингэхдээ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээг харгалзан торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулна.

 

Өнгөрсөн 2017 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар 1600 орчим зөрчлийг зохицуулахаар тусгасан байдаг. Ингэхдээ зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээг харгалзан торгох, баривчлах, эрх хасах шийтгэл оногдуулна. 

Тухайлбал: шүлсээ хаях, хог хаях, биедээ хутга авч явах, хүний биед хохирол учруулахгүйгээр халдах, олон нийтийн сүлжээгээр гүтгэх, орон сууцанд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах, төмөр замын гарамгүй газраар гарах, дархлаажуулалтад хамрагдахгүй байх, автомашин жолоодож байхдаа огцом тоормослох, иргэний үнэмлэхээ барьцаалах гээд иргэдийн өдөр тутмын амьдралд гардаг зөрчилд торгууль ноогдуулахаар хуульчилсан байдаг.

Холбоотой мэдээ