Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-13 13:55:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг  ажиллаж байна.

Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдалтай танилцах, Зөвлөмжийн биелэлтийн явцыг шалган туслах, 2018 оны худалдан авах ажиллагааны гүйцэтгэл, явц байдал, үр дүнг Үндэсний аудитын газрын мэргэжилтнүүдтэй хамтран шалгах, аймгийн Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаатай танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, шалгах, арга зүйн туслалцаа үзүүлэх гэнэ. Мөн Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг өнгөрсөн жил Хөвсгөл аймагт ажиллахдаа илрүүлсэн зөрчил, дутагдлыг дахин гаргуулахгүй байх чиглэлээр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүлсэн бөгөөд энэ удаад уг Зөвлөмжийн биелэлт болон худалдан авах ажиллагааны явц байдлыг хянан шалгах ажээ.

Холбоотой мэдээ