Аляска муж улсаас Калифорни руу гал сөнөөгчдийг илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-13 11:30:05

САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. АНУ-ын Калифорни муж улсад дэгдсэн ойн түймрийг унтраахаар тус улсын баруун хойд нутгийн Аляска муж улсаас гал сөнөөгчдийг илгээжээ.


Калифорнид дэгдсэн хамгийн уршиг бүхий гал түймэр гэгдэж байгаа уг байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 29 хүрсэн хэмээн албаны эх сурвалжууд мэдээлсэн бол олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, энэ тоо хэдийнэ 31 хүрчээ.


Тус муж улсын гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн тоо 1933 оны 10 дугаар сард “Гриффит” цэцэрлэгт хүрээлэнд гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоотой тэнцсэн аж. Уг гал түймэр нь Калифорнид дэгдсэн хамгийн аймшигтай гал түймэр хэмээн тооцогддог байсан юм.


Гал түймэр Хойд Калифорнид нийт 449 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарсан бөгөөд үүний улмаас нийт 6713 байшин барилга сүйдсэн байна. 

Холбоотой мэдээ