4 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-13 07:52:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 40 минутын үед Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт 4 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтын гол цэг нь тус сумаас баруун хойш 19 км-т орших “Хувин ус”, “Чойрын хийд”-ийн орчимд байсан бөгөөд сумын төвдөө чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Аймгийн ОБГ-аас газар хөдлөлтийн байршлыг тодруулахад төв цэг нь  өргөргийн 46о 26, уртрагийн 106о 21-т болжээ.

ОБГ-ын шуурхай 7059-101 утаснаас лавлахад одоогоор гарсан хохирол байхгүй байна.  

Холбоотой мэдээ