Өсвөрийн даамчдын тэмцээнд Айраг сумынхан илүүрхэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-12 17:50:28

Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын даамын холбооны спортын мастер, дэлхийн даамын холбооны дэд мастер, ази тивийн аварга Д.Одонтуяа, Б.Пүрэвжаргал нарын нэрэмжит 100 буудалт даамын тэмцээнд Айраг сумын өсвөрийн тамирчид амжилттай оролцлоо.

Тэмцээнд Айраг сумаас нийт 15 тамирчин оролцсоноос 5-7 насны эрэгтэй ангилалд  Х.Мөрөн алт,  8-10 насны эрэгтэй ангилалд  Б.Эрхэмбилэг алт, 11-13 насны эмэгтэй ангилалд Х.Хосзаяа мөнгө,  11-13 насны эрэгтэй ангилалд  М.Эрхэмхүү хүрэл, 14-16 насны эрэгтэй ангилалд С.Батхишиг алтан медаль тус тус хүртэв.

Тэмцээнийг Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургууль, Дорноговь аймгийн Даамын холбоо, Эрдэнэ сумын ИТХ-тай хамтран 11 дүгээр сарын 10-нд зохион байгуулсан бөгөөд тэмцээнд тус аймгийн сумдын сурагчид оролцжээ.

Эрдэнэ сумын даамын багш Ц.Батбаатарын шавь нараас Ази тивийн аварга Д.Одонтуяа, Б.Пүрэвжаргал, улсын аваргын хошой мөнгөн медальт, Хасбанкны "Ирээдүйн саятан" тэмцээний аварга Б.Ганбилэг, улсын аваргын хүрэл медальт Б.Баярмаа, бүсийн тэмцээний медальт П.Нямцэцэг  зэрэг  шилдэг тамирчид төрөн гарчээ.

Холбоотой мэдээ