Хатанбулаг сумынхан өнөтэй өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-12 13:44:38

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын малчид өнөтэй өвөлжиж байна. Энэ жил тус суманд нийт 320  гаруй мянган толгой мал өвөлжиж буй бөгөөд зун хур бороо ихтэй, газрын гарц сайн байсан тул малчид отор нүүдэл хийлгүй сумандаа тавтай өвөлжиж байгаа талаар сумын Засаг дарга С.Эрдэнэболд өгүүлэв.

Сумын ЗДТГ-аас  Өвс тэжээлийн аюулгүй нөөцдөө 3000 боодол өвс татан авахаар Сухбаатар аймгийн Дарьганга сумтай гэрээ хийснээс одоогоор 1000 боодол өвс татан авчээ.

Мөн иргэд малчид нийт 200 гаруй тонн өвс бэлтгэсэн байна.  Цаг хүйтэрч өвөлжилт хүндэрсэн тохиолдолд сумын малчид хилийн бүс рүү нүүж өвөлжих боломжтой байдаг аж.

Холбоотой мэдээ